THE VOICE: Б.Наранзун шүүгч З.Уянга, Э.Амгалан нарыг сонгов

| Нийтэлсэн May 1, 20:08 | Тв шоу

Үзсэн : 659

уянга

"The Voice of Mongolia 2022" шоуны III улирлын "Knock Out" шатны сүүлийн дугаар өнөөдөр буюу тавдугаар сарын 1-ний ням гаригт гарлаа. Эл дугаарын нээлтийг шүүгч, дасгалжуулагч Б.Наранзуны багийн А.Өнөрзул энхрий ялдам стилтэйгээр эхлүүлсэн юм. Хөгжилтэй зангаараа үзэгчдийн хайрыг хүртдэг Б.Наранзуны багийн сүүлийн таван “дайчин”-д А.Өнөрзул, эрдүү хоолойт царайлаг залуу Э.Амгалан, уянгалаг яруу дууч З.Уянга, Б.Орчлон, Л.Орхонцэцэг нар шалгарч үлдсэн юм. Тэднээс шүүгчид, болон үзэгчдийг таашаал, магтаалыг З.Уянга, Э.Амгалан нар хамгийн их хүртэв. Мөн нэврүүлгийн үеэр З.Уянга бие давхар гэдгээ зарлалсан нь үзэгчдэд барьсан сэтгэл хөдөлгөм мөч байсан юм. Э.Амгалан “Frank ocean”-ы “Lost” дуугаар олны сонорыг мялаасан бол яруу тансаг хоолойт “цодгор” бүсгүй  “Breathe” дуугаар тайзыг хөглөлөө.

Э.Амгалан

Шүүгчийн сонголтоор А.Өнөрзул, Б.Орчлон, Л.Орхонцэцэг нар VOICE-ын тайзыг орхив.

Ийнхүү Б.Наранзун шүүгчийн багаас Ч.Энхнамир, Б.Төрмөнх, З.Уянга, Э.Амгалан нар дараагийн шатны шилдэг 16-д хурд, хүч, авьяас, чадвараа өрсөлдүүлэх боллоо. Дараагийн шатанд тэдний хоёр нь л тунаж үлдэнэ.

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол