THE VOICE: Д.Отгонбаяр шүүгчийн "Дайчид"-аас Г.Даваадалай, А.Уянга нар цааш өрсөлдөнө

| Нийтэлсэн Apr 24, 21:09 | ЭНТЕРТАЙНМЕНТ

Үзсэн : 534 4

“The Voice of Mongolia 2022” шоуны III улирлын “The Knock out” шатны өнөөдрийн дугаарт шүүгч, дасгалжуулагч Д.Уламбаярын багийнхан тэмцээний "салхийг хагалсан". Харин шоуны сүүлийн хагаст шүүгч, дасгалжуулагч Д.Отгонбаярын багийн шилдгүүд хүч сорьцгоов. 

Дуурийн дуучин Ч.Ану "Дайчид" багийн үзүүлбэрийг хүчирхэг хоолойгоороо эхлүүллээ.

Эрч хүчээр бялхан байдаг, цохиур хөгжимчин Д.Бямбасүрэн реппэр Cardi B-ийн "Up" дууны өвөрмөц хувилбараар үзэгчдийг "цэнэглэв".

Уулзаж чадалгүйгээр олон жилийн өмнө алдсан хайрт эгчийгээ бодон, дуулсан Г.Даваадалайгийн дуу үзэгчдийн сэтгэлийг хөндөж, зүрхийг шимшрүүллээ. 

278920645_1440743369713879_6250013352685263828_n

Цоглог оролцогч Д.Санчирмаа "1, 2, 3" дуугаараа авьяаслаг дуучин төдийгүй үглэх чадвартайгаа харуулсан. Энэхүү үзүүлбэр нь шүүгчид болон шүтэн бишрэгчдийнхээ бахархлыг төрүүлэв.

Дүрэлзсэн хоолойт А.Уянгын далайн түрлэг адил хүчирхэг үзүүлбэр нь  Д.Отгонбаяр шүүгчийн "The Knock out" шатны хаалтыг гал цогтой хийв.

279064124_1440757849712431_6809593266848574371_n

"The Voice"-ийн тэнгэрт шүүгч, дасгалжуулагч Д.Отгонбаярын багийнхан оч маналзуулсан үдшийг бэлэглэсэн. Гэвч дүрмийн дагуу хоёр оролцогч шоуг үргэлжлүүлэхээр тодорсон нь  Г.Даваадалай, А.Уянга нар байлаа.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол