THE VOICE: "The Knock out" шатанд Укагийн багаас М.Ланамөнх, Б.Ихэрсувд нар тодорлоо

| Нийтэлсэн Apr 24, 20:08 | ЭНТЕРТАЙНМЕНТ

Үзсэн : 557 3

“The Voice of Mongolia 2022” шоуны III улирлын “The Knock out” шатны гуравдугаар дугаарт шүүгч, дасгалжуулагч Д.Уламбаярын багийн хүчирхэг таван оролцогч өрсөлдөн, шилдэг хоёр нь тунаж үлдлээ.

Өнөөдрийн дугаарт, Укагийн багийн салхийг энхийг сахиулагч, тээврийн цагдаа Б.Ариунбат хагаллаа. Харин өвөрмөц дүр төрхөөрөө ялгарах оролцогч Н.Азжаргал "Wait a minute" дуугаараа "бут авав". Түүний үзүүлбэр дэгжин төрх шигээ донжтой байж, сонголт хийх мөчид Ука шүүгчийг ихэд эргэлзүүлэв.

Загвараас дуу хөгжмийн ертөнцөд хөл тавьсан оролцогч М.Ланамөнх Мiley Cyrus-ийн "Nothing breaks like a heart" дуугаараа үзэгчдийг уяраав.

278918413_1440711876383695_5781684936121230474_n

Укагийн багийн чимэг болсон, өвөрмөц хоолой, өхөөрдөм төрхтэй Б.Ихэрсувд "The Knock out" шатанд "No roots" дуугаа өргөж, үзэгчид болон шүүгчдийг суудлаас нь өндөлзүүлж чадлаа.

279114585_1440718996382983_257158222417163697_n

Багийн сүүлийн оролцогч блюз дуучин Э.Алтаннамарын эрч хүчтэй дуу хоолой зрителийн шар үсийг босгосон, чансаатай үзүүлбэр болов.

Эцсийн мөчид шүүгч, дасгалжуулагч Д.Уламбаяр тулааныг үргэлжлүүлэх хоёр оролцогчоороо Б.Ихэрсувд, М.Ланамөнх нарыг сонголоо.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол