THE VOICE: Д.Отгонбаяр шүүгчийн шилдэг хоёр оролцогч тодров

| Нийтэлсэн Apr 17, 21:09 | ЭНТЕРТАЙНМЕНТ

Үзсэн : 653 7

278354322_1436275343494015_617888394515823447_n

“The Voice of Mongolia 2022” шоуны III улирлын “knock Out” шатны хоёр дахь дугаарын шилдэг дөрвөн оролцогч өнөөдөр тодров. Өрсөлдөөн Д.Болдын багийнхнаар эхэлсэн бол шоуны II хагаст Д.Отгонбаярын “Дайчид” багийн Б.Жамсран, Д.Онон, Б.Түвшинзаяа, Б.Энхмэнд, Э.Амина нар шилдэг үзүүлбэрүүдээ толилуулав.

278725552_1436269176827965_7946129460704513516_n

Зоримог хурц имиж бүрдүүлсэн Д.Онон Selena Gomez-ын “Wolves” дуугаар багийнхаа үзүүлбэрийг нээв. “The Voice of Mongolia” цахим хуудаст түүний охарц, жүжиглэлт, сэтгэл татах увидастай талаар нь олон хүн сэтгэгдлээ хуваалцжээ.

Тэгвэл өвөрмөц, эрдүү хойлоотой Б.Энхмэнд country дуучин Blake Sheldon-ы дуугаар олныг байлдан дагуулав. Шүүгч Д.Отгонбаяр өөрийн хэв маяг, онцлогоо түүгээр дамжуулан илэрхийлсэн мэт.

Жүжигчин Д.Эрдэнэзааны охин гэдгээр нь хүмүүс мэдэх Э.Амина тайзан дээр “гал асаав”.

Нэвтрүүлгийн дүрмийн дагуу дээрх таван оролцогчоос зөвхөн хоёрыг нь л дараагийн шатанд сонгох ёстой. Тэрбээр эрч хүчээр дүүрэн, залуу дуучин Э.Амина, төрмөл хоолойт Б.Энхмэнд нарыг авч үлдсэн юм.

Харин бусад гишүүд нэврүүлгээ энэ хүрээд өндөрлүүллээ. Шүүгчид багаасаа дахин тус бүр хоёр хоёр гишүүн авч үлдэх юм.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол