03,Oct 2023
| Нийтэлсэн Apr 17, 20:08 | ЭНТЕРТАЙНМЕНТ
“The Voice of Mongolia 2022” шоуны III улирлын “knock Out” шат өнгөрсөн долоо хоногт эхэлсэн билээ. Шүүгч, дасгалжуулагч Д.Уламбаяр, Б.Наранзун нарын нийт шилдэг арван оролцогч үзүүлбэрээ үзүүлж, дөрвийг нь шилдгээр шалгаруулсан.
Тэгвэл өнөөдрийн шалгаруулалтыг нээж, шүүгч, дасгалжуулагч Д.Болдын багийн М.Бат-Оргил, Г.Эгшиглэн, С.Болорчулуун, А.Энхмаа, алс Филипин улсаас оролцож буй Р.Эрнест нар таван өөр хэв маяг, өнгө аялгуугаа эгшиглүүллээ. Багийнхны салхийг М.Бат-Оргил "хагалсан" юм. Тэрбээр халз тулааны шатанд Д.Отгонбаярын багаас шүүрүүлж, “knock Out”-д өрсөлдөх эрхээ олж авсан билээ.
Шүүгч, дасгалжуулагч Д.Болд багийнхнаасаа Г.Эгшиглэн, А.Энхмаа нарыг сонгов. Өмнөх шатанд үзэгчдээс хамгийн өндөр хандалт авсан ялдам бүсгүй энэ удаад ч гайхашруулав.
Тодруулбал, уртын дуучин А.Энхмаа уянгалаг яруу хоолойгоороо “Нэр үгүй салхи” дууг эгшиглүүлэн шүүгчид төдийгүй үзэгчдийн ч сэтгэлийг хөдөлгөсөн юм.
Өнөөдрийн “knock Out”-ын II ээлжид шүүгч, дасгалжуулагч Д.Отгонбаярын шилдэг таван гишүүн өрсөлдөж байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ