THE VOICE: УКА-гийн багийн "Knock Out" шатны шилдэг хоёр оролцогч тодорлоо

| Нийтэлсэн Apr 10, 21:09 | Тв шоу

Үзсэн : 492 4

"The Voice of Mongolia 2022" шоуны III улирлын "Knock Out" шат өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 10-ны ням гарагт эхэллээ. Эл шатны шалгаруулалтыг нээж, шүүгч, дасгалжуулагч Б.Наранзуны шилдэг таван оролцогч үзүүлбэрээ толилуулсан. 

Харин шоуны II хагаст шүүгч, дасгалжуулагч Д.Уламбаяр буюу УКА-гийн багийн шилдэг таван оролцогчийн нэг болох эмч залуу Б.Баттамир классик, жааз баргил хоолойгоороо алдарт Frank Sinatra - "My way" дуугаараа тоглолтыг нээв. Мөн Б.Сийлэнгийн энэ шатны сорил илүү хэмнэлтэй, өндөр амьсгаа шаардсан дуу байлаа.

Тэгвэл дуу хөгжмийг амьсгалах агаар мэт болгосон Н.Энхлэн "Knock Out" шатанд 70,80-аад оны хит, Boney.M - "Rasputin" дууг өөрийн мэдрэмжээрээ уянгалуулан хүргэсэн юм. УКА-гийн багийн үлдсэн хоёр оролцогч балетчин залуу Д.Содбаяр, дуурийн дуучин П.Өнөржаргал нар ч мөн шилдэг үзүүлбэрээ амжилттай толилуулснаар тус багийн тоглолт өндөрлөв.

"Knock Out" шатны шалгаруулалтын нэг дугаарт хоёр шүүгч тус бүр шилдэг таван оролцогчийн хамт тоглолтоо ийнхүү толилуулах дүрэмтэй. Ингэхдээ нэг шүүгч зөвхөн шилдэг гэсэн хоёр оролцогчийг л сонгон, аяллаа цааш үргэлжлүүлж буй юм байна.

Үүний дагуу УКА шүүгч багаасаа Н.Энхлэн, Б.Сийлэн нарыг сонгосноор үлдсэн гурван оролцогч нь "The Voice of Mongolia 2022" шоуны аяллаа энэ хүрээд өндөрлүүллээ.

278276365_1431688193952730_8312436664972662139_n

Н.Энхлэн

278349983_1431685123953037_5927453167135135203_n

Б.Сийлэн

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол