01,Oct 2023
| Нийтэлсэн Apr 10, 20:08 | Тв шоу
"The Voice of Mongolia 2022" шоуны III улирлын "Knock Out" шат өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 10-ны ням гарагт эхэллээ. Эл шатны шалгаруулалтыг нээж, шүүгч, дасгалжуулагч Б.Наранзуны шилдэг таван оролцогч болох Б.Төрмөнх Ц.Аминаа Б.Чинзаяа, Г.Алдархишигт, Ч.Энхнамир нар "хамгийн хамгийн" үзүүлбэрээ толилуулав.
"Knock Out" шатны шалгаруулалтад хоёр шүүгч тус бүр шилдэг таван оролцогчтой өрсөлдсөн бөгөөд нэг шүүгч зөвхөн хоёрыг нь л багтаа авч үлдэж, аяллаа цааш үргэлжлүүлэх дүрэмтэй.
Б.Наранзун шүүгч энэ удаад багаасаа Ч.Энхнамир болон Б.Төрмөнх нарыг сонгосноор үлдсэн гурван оролцогч нь "The Voice of Mongolia 2022" шоуны аяллаа өндөрлүүлэв.
Ч.Энхнамир
Б.Төрмөнх
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ