“The Hu” хамтлаг “Coachella”-д ая дуугаа дахин өргөлөө

| Нийтэлсэн Apr 18, 9:09 | ЭНТЕРТАЙНМЕНТ

Үзсэн : 450 1

ezgif.com-gif-makerДэлхийн хамгийн том хөгжмийн наадам болох “Coachella”-д Монголын хүннү рок урсгалын “The Hu” хамтлаг тоглолтоо хийв. Эл наадам нь 2001-2019 онд тасралтгүй зохиогдож байсан ч цар тахлын улмаас хоёр жил өнжсөний дараа энэ онд дахин тоглолтоо зохион байгууллаа.

Өнөө жилийн “Coachella”-ийн хамгийн онцлох зүйл нь Солонгосын алдарт “2ne1” хамтлаг долоон жилийн дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзан дээр гарсан явдал байв.

Ташрамд сонирхуулахад, “The Hu” хамтлаг 2019 онд мөн тус наадамд оролцож байсан бөгөөд одоогийн байдлаар “Coachella”-д оролцсон анхны хамтлаг болоод буй юм. Тус хамтлаг “yuve yuve yu”, “Shihihutug” зэрэг цөөнгүй дуугаа толилуулжээ.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол