24,Sep 2023
| Нийтэлсэн May 2, 16:04 | Lifestyle
Нохойд дургүй монгол хүн гэж бараг л үгүй болов уу. Учир нь монголчуудын эртний үнэнч анд, нөхөр нь тэр байсаар ирсэн билээ. Тэгвэл нохой сонирхогч, тэжээхээр төлөвлөж буй хэн бүхэнд дараах мэдээллийг бэлтгэлээ.
Монголд ямар үүлдрийн нохой тэжээвэл хамгийн зохистой талаар сонирхуулъя.
1. Монгол мастифф буюу банхар
Дэлхийд монгол банхрыг цэвэр үүлдэр гэж тооцдоггүй ч хамгийн үнэнч нохой аж. Тэд Төвөд банхраас гаралтай бөгөөд том биетэй, нөхөрсөг, хурд, хүч сайтай. Маш бага хоол идсэн ч хүч тамираа алддагүй нь тэдний онцлог. Дунджаар 10-12 жил насалдаг, жилд 6-8 гөлөг төрүүлдэг байна. Монгол банхар нь хонь хүртэл хариулдаг учир нүүдлийн иргэншилд төгс нийцсэн нохой юм. Харин гэрт, орон сууцанд тэжээхэд тохиромжгүй.
2. Герман шефферд
Бидний хэлж заншсан немц овчаркын албан ёсны нэр нь герман шефферд. 1899 оноос хойш цэвэр үүлдэр болгон үржүүлж, удмын бичиг хүртэл хөтөлж иржээ. Тэд дунджаар 9-13 жил насалж, 30-40 кг жинтэй болдог аж. Шинэ зүйлс сурахдаа хурдан учир дэлхийн ихэнх улсад цагдаагийн нохой болгон, гаршуулдаг юм. Нийтлэг зүс нь улбар шар-хар. Тас хар нь үнэтэйдээ тооцогддог. Тэд эзэндээ үнэнч нохдын нэг. Гөлөг байхаас нь сургавал орон сууцанд хамт амьдрахад тохиромжтой, хүүхдэд ч ээлтэй нохой.
3. Голдэн ретривер
Английн алдарт үүлдэр болох голдэн ретриверт гэр бүлийн найз гэдэг үг төгс тохирно. Тэдний холливудад тоглосон киноноос нь харсан ч муугүй "жүжигчид" болохыг нь мэдэх боломжтой. Дунджаар 10-12 жил насалдаг тэд гэрт тэжээхэд хамгийн тохиромжтой нохдын нэг юм. Ганц сул тал нь тэд том биетэй болоод ч тэр үү, маш залхуу. Иймд үргэлж салхинд гаргаж, хөдөлгөөнтэй байлгах хэрэгтэй. Ретривер нялх хүүхдийг өөрийн гөлөг шигээ л хайрлаж, халамжилдаг учраас сайн нөхөр нь болж чаддаг.
4. Чихуахуа
Монголчуудын хэлж заншсанаар “халаасны” нохдын гол төлөөлөл бол чихуахуа. Тэд 12-20 жил насалдаг, 2-3 кг жинтэй. Бие жижиг ч бэлчээр томтой тэд бусад нохой, хүмүүстэй ч эвтэй байж чаддаг. Харин нялх хүүхдэд "дургүй". Тэдэнд нийтлэг зүс байхгүй. Бага насны хүүхэдгүй хүмүүс тэжээхэд тун тохиромжтой. Учир нь Монголын уур амьсгалд хамгийн сайн дасан зохицдог үүлдэр юм.
5. Помэраниан буюу герман шпиц
Хүүхэдтэй айлын хамгийн дотнын анд, найз бол помэраниан буюу герман шпицны гөлөг юм. Том болсон нь биш шүү. Тэд өөрсдийгөө хүүхэд гэж боддог учраас балчир үрсээ тэдэнтэй хамт өсгөснөөр сайн нөхөрлүүлж чадна. Багаасаа нөхөрлөсөн эзнээ ч тэд насан туршдаа мартдаггүй аж. Учир нь помэраниан хамгийн үнэрч үүлдэр гэдгээрээ алдартай. Тэд дэлхийн хамгийн жижиг үүлдэрт тооцогддог ч 15-23 жил насалж, 1.5-2 кг жинтэй болдог байна. Ганцаараа байх тун дургүй, үргэлж эзнийхээ цүнхэнд, эсвэл гарт нь хөлбөрч явах дуртай. Цасан цагаан, хар, улбар шар, саарал зүстэй. Тэднийг 1910 онд хаски болон шпиц хоёрын дундаас "гарган авчээ".
6. Бийгл
Бийгл бол хамгийн өхөөрдөм нохдын нэг. Амьтдаас харшилтай хүн ч тэжээж болдог. Учир нь тэд үсгүй. Харин өвөл заавал хувцас өмсгөх шаардлага гарна. Бусад нохойтой харьцуулахад тэднийг тэжээх болон сургахад тийм ч хэцүү биш. Биеэр дундаж хэмжээтэй нохдын тоонд ордог бөгөөд цайвар, бор хосолсон зүс нь нийтлэг. Тэднийг урт чих, өвөрмөц зүсээр нь амархан таньж болно. Дэлхийд хамгийн удаан оршиж буй үүлдрийн нэг юм.
7. Сибирийн хаски
Хойд туйлын ховорхон нохдын нэг нь сибирийн хаски юм. Хүйтэнд өлчир учраас Монголын уур амьсгалд төгс зохицдог төдийгүй гэр бүлийн үнэнч анд, нөхөр байж чаддаг. Том биетэй нохдын дунд хамгийн урт насалдаг нь хаски бөгөөд цөөндөө л 12-15 жил амьдардаг байна. Сүргээрээ амьдрах дуртай учраас гэрийн аль ч гишүүнд анхаарал, халамжаа “дэвсэн”, хань, нөхөр нь болдог аж. Тэд хэт их идэж, таргалах магадлалтай учир зөв хооллох нь маш чухал. Саарал, цагаан өнгийн зүстэйг ч хэлэх үү, тэд маш цэвэрч нохдын төлөөлөл юм шүү.
8. Пүүдл
Монголчуудад циркийн үзүүлбэрээрээ эртнээс танигдсан нохой бол пүүдл. Герман, Францаас гаралтай тэд 12-15 жил насалдаг, буржгар үстэй цөөн үүлдрийн нэг. Гэхдээ үс нь унах нь бага тул гэрт тэжээхэд тохиромжтой. Бас маш ухаалаг. Сонирхуулахад, цэвэр цусны пүүдл хэзээ ч холилдсон өнгөтэй байдаггүй бөгөөд саарал, цагаан л гэж байна. Той, жижиг гэх мэт олон төрөл байдаг ч Монголд энгийн пүүдл хамгийн тохиромжтой.
9. Булдог
Богино хөлт гэж хочилдог булдогууд харагдаж байгаа шигээ биш. Франц, Англиас гаралтай тэд хамгийн нөхөрсөг нохдын нэг аж. Залхуугаасаа болоод хэт таргалах магадлалтай. Чац богино хэдий ч 6-8 кг хүртэл жинтэй болдог. Тачирхан үстэй учраас гялтганаж харагддаг. Энэ нь тэдний гол гоо сайхан нь. Та хүүхдэдээ жижиг биетэй үнэнч нөхөр хайж байгаа бол англи булдог зөв сонголт байж магадгүй.
10. Добэрман пинчэр
Тэднийг гаршуулж, сургахад бэрх ч Монголд элбэг байдаг учир энэхүү жагсаалтад орууллаа. Добэрман бол хамгийн зоримог. Ааштай нохдын нэг бөгөөд эзнээ хэнээс ч хамгаалахад бэлэн. Хүч, зоригийн бэлгэдэл тэд маш өндөр биетэй. Тас хар зүстэй учир хүн харахад л сүрдэм төрхтэй. Хэрэв өмнө нь нохой тэжээж байсан бол добэрман таны хоёр дахь сонголт байж яагаад болохгүй гэж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ
Хантүшиг - [103.57.94.75]
9 сарын өмнө
Баяраллаа
Хариулах