“Тесла инк” компани хувьцаагаа хуваана

| Нийтэлсэн Mar 29, 18:06 | Эдийн засаг

Үзсэн : 291

Цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч “Тесла инк” компани хувьцаагаа хуваах талаараа албан ёсны твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Тус компани нэгж хувьцааны үнийг өсгөхгүй, боломжийн дүнд барих зорилгоор ийм алхам хийж байгаа аж.

“Тесла инк” компани нь энэ онд болох хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хувьцааныхаа тоо ширхгийг нэмэгдүүлэхийн тулд хувьцаа эзэмшигчдээсээ дээрх зөвшөөрлийг авахаар төлөвлөжээ. "Тесла"-гийн Удирдах зөвлөл уг саналыг зөвшөөрсөн боловч хувьцааны ногдол ашиг нь ТУЗ-ийн эцсийн шийдвэрээс хамаарах гэнэ.

Хэрэв хувьцаа эзэмшигчдийн олонх нь зөвшөөрвөл 2020 оны наймдугаар сараас хойших хугацаанд "Тесла"-гийн хувьцаа ийнхүү хоёр дахиа хуваагдан олширч, хямдрах юм байна.

Бусад зүйлийн талаар тус компанийн жил бүр зохиогддог уулзалтын дараа мэдээлэх бөгөөд хурлын тов нь хараахан гараагүй байна.

Дээрх мэдэгдлийн дараа "Тесла"-гийн хувьцаа долоон хувиар өссөн бөгөөд гуравдугаар сарын 28-ны байдлаар нэгж хувьцаа нь ойролцоогоор 1080 ам.долларын үнэд хүрчээ.

 

Эх сурвалж: Insideevs.com

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол