“Тэсла” компанийн ашиг хүлээлтээс давлаа

| Нийтэлсэн Apr 21, 11:11 | ДЭЛХИЙ

Үзсэн : 309 1

Элон Маскийн “Тэсла” энэ оны эхний улиралд шинжээчдийн таамаглалыг давуулан, ашиг олжээ. Цар тахлын улмаас нийлүүлэгч компаниуд нь хэсэг хугацаанд ажиллахгүй байсан бөгөөд үүнээс болж эд ангийн хомстолд орсон юм. Гэсэн ч тэд үйлдвэрлэлээ зогсоолгүй, тулгамдсан асуудлуудаа давж гарчээ. Харин Шанхай хот дахь үйлдвэр нь саяхнаас зогсоод байгаа аж.

“Рэвинитив” судалгааны компани "Тэсла"-гийн эхний улирлын орлогыг 2.6 тэрбум ам.доллар байна хэмээн тооцоолсон ч үүнийг 30 хувиар давуулан биелүүлж, 3.7 тэрбум ам.долларын орлого олжээ.

Элон Маскийн хэлснээр, Шанхайн үйлдвэр нь хоёр долоо хоног зогссон ч нийлүүлэгчид өдөр, шөнөгүй ажилласны хүчинд үр дүн гарч байна гэжээ. Түүнчлэн энэ жил 1.5 сая автомашин үйлдвэрлэх төлөвлөгөөтэй аж.

 

tesla

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол