Серфингчдийн эр зоригийг шавхдаг тэнгэр баганадсан давлагаа

| Нийтэлсэн Mar 23, 11:11 | Сонин хачин

Үзсэн : 348

surf

Атлантын далайн зүүн хэсэгт орших Португалийн Назаре тосгоны эргээр уул шиг өндөр давлагаа үүсдэг гэнэ. Энэ нь усан доорх хавцлаас болж үүсдэг бөгөөд 30 метр өндөрт ч хүрдэг байна. Аварга давлагаа болдог улирал нь 11-2 дугаар сар аж. Энэ үеэр дээрх тосгоны эрэг тэр чигтээ мэргэжлийн серфингчдийн халуун цэг болж, тэднийг сонирхсон жуулчдын хөлд дарагддаг байна.

Назарегийн хавцалд үүсдэг энэхүү давлагааг ашиглан, жил бүр “Big wave challenge” болж дэлхийн серфингчид эр зориг, хурд, хүчээ сорьдог аж. 2011 онд Хавайн серфингчин, 44 настай Гаррет МакНамара 23.77 метр өндөр давлагаанд серфинг хийж, Геннисийн амжилт тогтоожээ. Үүний дараа тус газар дэлхийд алдартай болж өдгөө серфинг сонирхогчид болон жуулчдын хөл тасрахгүй болжээ.   

p0b10j1x

p0b10j1s хха

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол