Темза голын бүх хун Английн хатан хаан II Елизабетийнх

| Нийтэлсэн Mar 22, 11:11 | Бусад

Үзсэн : 357

Английн Хатан хаан II Елизабетийн эзэмшлийн зүйлсээс толилуулъя.

Темза голын бүх хун: Хатан хаан 1926 онд төрсөн ч голын хунг эзэмших эрхийг XV зуунаас олгожээ. Нэг хун 300 орчим ам.долларын үнэтэй гэвэл жижиг үүр нь 130 000 доллар аж.

Article-Image-QueenElizabeth-AlltheSwansontheRiverThames

Очир эрдэнийн 700 000 ам.долларын үнэтэй титэм: “The Rundell & Bridge” үнэт эдлэлийн фирм 1820 онд алдарт “1333 Diamond Diadem” титмийг бүтээжээ. Уг титмийг Элизабет 1953 онд Хатан хаанд өргөмжлөх ёслолдоо анх зүүжээ.

Article-Image-QueenElizabeth-1333DiamondTiara

Сарьсан багваахайн сүрэг: Эрхэм дээдсийн нандигнадаг өөр нэг зүйл нь сарьсан багваахай аж. Балморал шилтгээний үндсэн танхимд багваахайн сүрэг тэжээж, өсгөдөг байна.

Дэлхий даяар 6.6 тэрбум акр газар: Хатан хаан II Елизабет дэлхийн өнцөг булан бүрт 6.6 тэрбум акр газар эзэмшдэг бөгөөд энэ нь 88 тэрбум ам.доллароор үнэлэгдэж буй.

Дэлхийн хамгийн том тунгалаг зүсмэл алмаз: Хатан хааны цуглуулгыг 530.2 каратын 51 сая ам.долларын үнэ бүхий очир эрдэнэ чимдэг.

Article-Image-QueenElizabeth-ClearCutDiamond

Машины 10 сая долларын үнэ бүхий цуглуулга: Тэрбээр 1950-иад онд Хатан хааны сэнтийд залрахаасаа өмнө Дэлхийн II дайны үед автомашины механикч, ачааны машины жолооч байв. Хатан хаан гурван “Rolls-Royce”, захиалгаар үйлдвэрлэсэн цор ганц “Range Rover”, тансаг зэрэглэлийн хоёр “Bentley”, “LWB Landaulet” зэрэг машиныг голдуу хөлөглөдөг. Эрхэм дээдэс өөрөө жолоогоо барьдаг аж.

Article-Image-QueenElizabeth-CarCollection

VIII Генри хааны хуяг, дуулга: VIII Генри хааны 1540-өөд онд хэрэглэж байсан хуяг, дуулга Английн Хатан хааны эзэмшилд байдаг.

Henry VIII armour garniture

Хувийн ATM : “Коуттс” нь 1692 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй бөгөөд Хатан хааны сонгон үйлчлүүлдэг банк юм. Уг банкны АТМ ордонд нь байрладаг аж.

Эх сурвалж: Аrticlesvally.com

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол