Тарьсан модоо амьдрах хүртэл 3-5 жил арчлах шаадлагатай

| Нийтэлсэн Apr 20, 15:03 | Байгаль орчин

Үзсэн : 245 1

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Экологийн цагдаагийн алба хамтран “Ногоон дуу хоолой” нэг сарын аян эхлүүлжээ. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн мэдээллийг олон нийтэд сурталчлах зорилгоор тус аяныг “Зөв мод – зөв арчилгаа” уриан дор өрнүүлж буй.

Иргэд мод тарьдаг ч түүнийгээ арчлан, амьдрах чадвартай болтол ургуулах нь цөөн. Тэгвэл модыг амьдрах чадвартай болтол нь 3-5 жил арчлах шаарлагатай аж. Мод, сөөг суулгаснаас хойш 30-45 хоногийн дотор, долоо хоногт хоёр удаа услах хэрэгтэй. Ингэхдээ модыг 70-90, сөөгийг 40-50 литр усаар уславал зохино. Мөн бордож, салхи шуурга, мал, мэрэгч амьтан зэрэг гаднын нөлөөнөөс хамгаалах шаарлагатайг аяны хүрээнд зөвлөжээ.

278380360_539732967587881_5714255177740459387_n

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол