Т.Ариунаа багшийнхаа хүүтэй дуэт дуулжээ

| Нийтэлсэн Mar 17, 4:04 | Тв шоу

Үзсэн : 262

    МУГЖ дуучин Т.Ариунаа “My Voice” шоуны оролцогчидтой хийсэн уулзалтынхаа үеэр Э.Булгантамиртай хамтран “Хар дарахаас өмнө” дууг дуулав. Уг шоунд оролцож буй Э.Булгантамир нь “Соёл -Эрдэнэ” хамтлагийн дуучин, МУГЖ Ч.Насантогтохын хүү юм байна. Дуучин Т.Ариунаа уг дууг 2004 онд анх дуулж, олны хүртээл болгожээ.

   Тэрбээр багшийнхаа авьяаслаг хүүг эгэл даруухан мөртлөө торгон мэдрэмжтэй, өөрийн гэсэн өнгө төрхтэй, сайн дуучин болно гэдэгт итгэлтэй байгаагаа ч хэлсэн. Т.Ариунаа “Насаа эгч минь надад 1986 онд багшилж байлаа. Би тэр үед 18 настай, анхны шавь нь байв. Мэргэжлийн танин мэдэхүйн ойлголтыг зааж, өөрөөрөө үлгэрлэдэг хөдөлмөрч, зарчимч, сахилга бат, ёс зүйтэй, хайрлахгүй байхын аргагүй бишрэм дуучин.Олон жилийн дараа багшийнхаа хүүтэй дуэт дуулна гэж зүүдэлсэнгүй явлаа” хэмээн сэтгэлээ уудлав.

bulgantamir

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол