“Тамгагүй төр”-ийг энэ сарын 20-22-нд шинэчилсэн хувилбараар нь тоглоно

| Нийтэлсэн Apr 18, 15:03 | Кино, жүжиг

Үзсэн : 557 3

Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” эргэн ирлээ. Физикл драм хэлбэрээр шинэчлэн найруулсан тус жүжгийг Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, “Hero” энтертайнментийнхан хамтран бүтээжээ.

Жүжгийг Б.Баатар найруулсан бол уран сайхны удирдагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл, зөвлөх продюсерээр Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу нар ажилласан байна. Бүжгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар, Х.Хашхүү нар дэглэж, хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн М.Бирваа, Б.Одбаяр нар зохиосон аж.

Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин У.Уранчимэг, С.Болд-Эрдэнэ, жүжигчин Г.Эрдэнэбилэг, О.Дөлгөөн, Ш.Доржсүрэн, Б.Шинэбаяр нар дүр бүтээсэн юм.

Шинэчилсэн “Тамгагүй төр”-ийн үйл явдал уламжлалаараа өрнөх боловч дүрүүдийн үг, үйлдэл, сэтгэл хөдлөлийг бүжгийн хөдөлгөөн, уран сэтгэмжтэй хослуулснаараа онцлог болжээ. Мөн хөдөлгөөнт тайзыг археологийн олдворын дүрс, зургаар чимэглэсэн нь Хүннүгийн үеийн хааны ордонд зочилсон мэт мэдрэмж төрүүлэх аж.

Жүжгийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа ирэх лхагва, пүрэв, баасан гарагт толилуулна. Тасалбар нь 40-180 000 төгрөгийн үнэтэй юм байна.

278541923_116141707716527_853710362317040533_n

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол