Тайваний сагсан бөмбөгийн мэргэжлийн дээд лигт монгол тамирчин тоглоно

| Нийтэлсэн Apr 18, 15:03 | СПОРТ

Үзсэн : 331

Тайваний “T1” сагсан бөмбөгийн дээд лигт Д.Баясгалан тоглох болжээ.

Тус улсын Жонжоу шинжлэх ухаан, технологийн их сургуулийн сагсан бөмбөгийн гарааны холбон тоглогч тэрбээр багаа оюутны лигийн нэгдүгээр дивизонд хүрэл медальд хүргэж, түүхэн амжилт гаргахад нь голлох үүрэг гүйцэтгэжээ. Түүнчлэн өнгөрсөн жил Тайваний мэргэжлийн 3х3 төрлийн “Тайнин скай уолкер” багт тоглож, тус төрөлд тэргүүн байр эзэлснээр мэргэжлийнхний анхааралд өртсөн юм.

Тайваньд мэргэжлийн хоёр дээд лиг байдгийн нэг нь “T1” бөгөөд зургаан багаас бүрддэг. Түүнд одоогоор багуудаас тоглох санал ирүүлсээр байгаа бөгөөд энэхүү карьераар Д.Баясгалангийн нэг жилийн орлого нь 200 сая төгрөгт хүрэхээр байна.

Тэрбээр ирэх арваннэгдүгээр сард сонгосон багаа зарлах аж. Ийнхүү Д.Баясгалан нь Монгол Улсаас гадаадад гарч тоглож буй сагсан бөмбөгийн тав дахь тамирчин боллоо.

Түүний шилдэг тоглолтуудаас сонирхуулахад:

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол