08,Dec 2023
| Нийтэлсэн Mar 23, 4:04 | Эмч зөвлөж байна
Жил бүрийн гуравдугаар сарын 24-нийг Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тус өдрийг өнөө жил “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Эл хүрээнд ХӨСҮТ, НЗДТГ, НЭМГ, НЭМҮТ, дүүргийн Эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансерууд хамтраад маргааш Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулах болжээ.
11.00-13.00 цаг хүртэл үргэлжлэх тус өдөрлөгийн үеэр сүрьеэгийн талаар сургалт, сурталчилгаа хийхээс гадна эмнэл зүйн асуумж авч, урьдчилан сэргийлэх үзлэг хийн, шаардлагатай хүмүүсийг рентгенд хамруулах гэнэ. Мөн хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зохион байгуулах аж.
Манай улс сүрьеэгийн тархалт өндөртэй орны нэг бөгөөд жилд 3000 гаруй хүн сүрьеэгээр өвчилдөг. Үүний 12 хувь нь хүүхдүүд. Хүүхэд, залуучуудын дунд сүрьеэгийн өвчлөл өндөр байгаа нь нийгэмд халдвар "идэвхтэй" байгааг харуулж буйг албаныхан хэлсэн. Манай улсад жил бүр бүртгэгддэг сүрьеэгийн тохиолдлын 60 гаруй хувь нь Улаанбаатарт, өвчтөнүүдийн 70 орчим хувийг 15-44 насны буюу өсвөр үе болон ид хөдөлмөрийн насныхан эзэлж буй нь мэргэжилтнүүдийн санааг чилээж буй юм.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ