Шувууны ханиад АНУ-д тархаж, өндөгний үнэ 44 хувиар өслөө

| Нийтэлсэн Apr 20, 17:05 | ДЭЛХИЙ

Үзсэн : 362

АНУ-ын 30 гаруй мужаар шувууны шинэ төрлийн ханиад H5N1 вирус тархаад байна. Үүний улмаас нэгдүгээр сараас хойш арваад сая зэрлэг шувуу үхжээ. Хамгийн сүүлд Чикаго хотын ойролцоох нууранд 100 гаруй шувуу үхсэн бол Жиоржиа мужид америк халзан бүргэдүүд ч хорогдсон байна. Ойролцоогоор фермийн 27 сая гаруй шувуу үрэгдсэн аж.

Өдгөө H5N1 вирусийн халдвараар нэг хүн өвчилж, нас баржээ. Олон тооны фермийн шувууд үхсэний улмаас өндөгний үнэ 44 хувиар өссөн байна.

Тус вирусийн өмнөх мутац 2003-2021 онд тархаж, 864 хүн өвчилсөн бөгөөд тэдгээрийн тал шахам хувь нь амиа алджээ.

Сүүлийн долоон жилийн хугацаанд тахлын улмаас АНУ-д 50 гаруй сая үржлийн шувуу алагджээ.

 

avian-birds-tp4

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол