10,Jun 2023
| Нийтэлсэн Apr 9, 16:04 | Байгаль орчин
Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Зүүн салааны зусланд яг одоо түймэр асаж байна. Түймэр гарч буй тус газар нь засмал замынхаа төгсгөлд бөгөөд ойн гүн рүүгээ байдаг аж. Тэндхийн оршин суугчид галын дуудлага өгсөн ба ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрынхан хараахан ирээгүй байна. Нийслэлд өнөөдөр 5.6 м/сек хүчтэй салхитай, шороон шуургатай байгаа тул иргэд зусланд гарахдаа анхаарал, болгоомжтой байхыг албаныхан сануулсаар буй.
АРД ИРГЭД ГАЛ, ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААРНА УУ
– Галтай хог хаягдлыг хогийн суваг, ил цэгт хаяхгүй байх
– Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх
– Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах (шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах)
– Цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгааны хэрэгсэл ашиглахгүй байх
– Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан, хэт шахаж байрлуулахгүй байх
– Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин бөглөхгүй байх
– Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгах
– Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг ОБЕГ-аас сэрэмжлүүллээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ