Шуурганы улмаас сумын сургуулийн тааз нуржээ

| Нийтэлсэн Mar 16, 11:11 | Бусад

Үзсэн : 291

1-33

Ховд аймгийн Цэцэг сумд болсон хүчтэй шороон шуурганы улмаасеЕрөнхий боловсролын сургуулийнх нь нэгэн ангийн тааз нуржээ. Сургуулийн захиргаанаас тааз нь нурсан ангийг хааж, өөр байранд хичээллүүлэхээр болсон байна. Тааз нурах үеэр азаар хүүхэд бэртэж гэмтээгүй аж.

Үүссэн нөхцөл, байдлын талаар сургуулийн захирал нь сумын Онцгой комисст танилцуулж, аймгийн Мэргэжлийн хяналтын газарт мэдээллийг албан ёсоор хүргүүлжээ. 

Тус сургуулийн барилгыг 1972 онд ашиглалтад оруулжээ. Сургуулийн захирлын мэдээлснээр хоёр жилийн өмнө сургуульд их засвар хийсэн юм байна.

Э.Номин

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол