Г.Энхмаа: Сүүн шүдийг эмчлүүлэхгүй бол хэл ярианд өөрчлөлт орж, шаамий болдог

| Нийтэлсэн Apr 18, 15:03 | Эмч зөвлөж байна

Үзсэн : 565 3

Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг. Тэр тусмаа хүүхдийн шүд эрүүл байх нь ирээдүйн чийрэг иргэн болох үндэс юм. Сүүн шүд, түүний ач холбогдлын талаар “Сүүн шүдхэн” эмнэлгийн их эмч Г.Энхмаагаас дараах тодруулгыг авлаа.

-        Зарим эцэг, эх ургачих учраас гээд хүүхдийнхээ сүүн шүдийг тоохгүй орхих, эсвэл шууд авхуулахыг илүүд үздэг. Энэ нь зөв үү?

-        Маш буруу. Сүүн нь байнгын шүдийг бодвол амархан цоордог. Хүндрэхээрээ их өвддөг учраас хүүхэд хоолонд дургүй, уур уцаартай болдог. Тиймээс бага насны хүүхдийн шүдийг урдчилан сэргийлэх зорилгоор зургаан сар тутамд мэргэжлийн эмнэлэгт үзүүлж байх нь чухал. Ингэснээр тухайн хүүхдийн шүдэнд хожим гарч болох хүндрэлийг илрүүлэх, шүдний ургалт хэвийн явагдаж байгаа, эсэхийг шалгах, өвчилсөн, цоорсон шүдийг эмчлэх, хооллох болон угаах арчилгааны талаар зөвлөгөө өгөх зэрэг давуу талтай.

teeth111111111111

-        Сүүн шүдийг эмчлүүлэхгүй орхивол ямар эрсдэлтэйг аав, ээжүүдэд хэлж өгөхгүй юу?

-        Ихэвчлэн үүдэн шүд эрт цоордог. Тэр үед эмчлүүлэхгүй удвал ёзоор болон үлдэж, хэл ярианд нь өөрчлөлт ордог. Цаашилбал, гоо сайханд ч нөлөөлж, шаамий болох эрсдэлтэй. Шүд бүр өөрийн үүрэгтэй, унаж, солигдох дараалалтай. Сүүн шүдийг эрт авснаас болж шинээр гарах шүдний ургалт, байрлалд муу нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, шүдний эгнээнд өөрчлөлт орж, наана цаана, давхар ургадаг.

Харин хүүхдэд багаас нь ааруул, алим, лийр, мах зэрэг аль болох зажлууртай хоол, хүнс түлхүү идүүлэх нь эрүүний булчинг сайн хөгжүүлнэ. Түүнчлэн шүлс ялгаралтыг сайжруулснаар шүд цэвэрлэгдэх нөхцөлийг бүрдүүлдэг. ---

       Хүүхэд л болсон хойно амттан идэхгүй байна гэж үгүй. Ийм үед нь яах ёстой юм бол?

-        Аль болох бага өгөхийг хичээгээрэй. Учир нь хүүхдийн шүдний эрүүл байдал ямар хоол, хүнс идэхээс, хэр давтамжтай хэрэглэхээс шууд хамаарна. Байнга амттан идэх нь шүд цоорох эрсдэлийг нэмнэ. Чихэр, печень, гурилан боов, чипс зэрэг зөөлөн чанарын хоол, хүнс нь шүлсийг өтгөрүүлж, шүдэнд илүү их нян, бактери хуримтлагдах таатай нөхцөл болдог. Харин хүүхдэд багаас нь ааруул, алим, лийр, мах зэрэг аль болох зажлууртай хоол, хүнс түлхүү идүүлэх нь эрүүний булчинг сайн хөгжүүлнэ. Түүнчлэн шүлс ялгаралтыг сайжруулснаар шүд цэвэрлэгдэх нөхцөлийг бүрдүүлдэг.

       Хүүхдийн шүдийг хэрхэн зөв угаах вэ?

-        Хүүхдийн шүдийг өдөрт 2-3 удаа тогтмол угааж хэвших хэрэгтэй. Хэрэв өөрөө үүнээс олон угаахыг хүсвэл хориглож болохгүй. Хэдий дутуу угаасан ч энэ нь насан туршийнх нь дадал, хэвшил болдог сайн талтай. Харин хүүхдийг шүдээ угаасны дараа эцэг, эх нь заавал шалгаж байгаарай. Учир нь тэд зургаан нас хүртлээ шүдээ бие даан, бүрэн угааж чаддаггүй.

-        Баярлалаа.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол