Сүүмгэр гэрэлд унтсан ч эрүүл мэндэд хортой

| Нийтэлсэн Apr 7, 9:09 | Эрүүл мэнд

Үзсэн : 269 1

Гэрлээ унтраан, хөшгөө хааж унтах нь хамгийн сайн аж. Тэгвэл хүмүүс ихэвчлэн зурагт, цахилгаан бараа, эсвэл гудамжны гэрэл туссан өрөөнд унтдаг. Энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны академийнхан судалж, тогтоожээ.

Судалгаанд оролцогчид эхний шөнө тас харанхуй өрөөнд унтжээ. Дараа нь тэдний тал нь бага зэргийн гэрэлтэй өрөөнд нойрссон байна. Тус академийн "Proceedings" сэтгүүлд нийтэлснээр, эдгээр хоёр бүлгийн оролцогчийн эрүүл мэндэд үзүүлсэн нөлөө харилцан ялгаатай байж. Тодруулбал, гэрэлтэй унтсан хүмүүсийн зүрхний цохилт шөнийн турш нэмэгдэн, цусан дахь чихрийн хэмжээ нь хэвийн бус болжээ.

Энэ нь үзэгдэх төдий буюу сүүмгэр гэрэлд унтахад л зүрх, судас болон бодисын солилцоонд сөргөөр нөлөөлж буйг дээрх судалгаагаар тогтоосон аж. Тиймээс орчин тойрны гэрэл, цахилгаанаа унтрааж, амгалан нойрсохыг зөвлөжээ.

Эх сурвалж: Npr.org

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол