Сүүлийн үеийн шилдэг ухаалаг цагнууд

| Нийтэлсэн Mar 29, 15:03 | Технологи

Үзсэн : 595

Ухаалаг цаг сонирхогчдын хоног, хугацааг хэмнэх зорилгоор бид дараах жагсаалтыг бэлдлээ. Үзүүлэлт, хурд, үйлдлийн систем сайтай, шилдэг цагнуудтай танилцаарай.

“Huawei Watch 3 Pro”

huawei-watch-3-pro-kv

  • Худалдаанд гарсан: 2021 оны зургаадугаар сарын 21
  • Жин: 63 гр, 14 мм зузаан
  • Дэлгэц: 1.43 инч
  • Цэнэгээ таван хоног барьдаг

Энэхүү загварын онцлог нь өнгөлсөн титанаар хийсэн тул хөнгөхөн, тансаг дизайнтай. Ихэнх ухаалаг цаг нь цэнэгээ удаан барих нь юу л бол. Харин “Huawei Watch 3 Pro” таван хоног хураадаг. “Ultra long battery mode” батерейг ашиглавал 21 өдөр цэнэглэх ч шаардлагагүй. Уг ухаалаг цаг нь өмнөх загваруудтай нь харьцуулбал үйл ажиллагааны хурд илүү. Ашиглахад заавал “Huawei” брэндийн утас шаардлагагүй бөгөөд “Huawei health” аппликэйшнийг аль ч үйлдлийн системд татан, холбож болно. Цэсэн доторх хэдэн зуун төрлийн дасгал, хөдөлгөөнөөс сонгох боломжтой. Дасгал хийх үед шатааж буй калори, зүрхний хэмнэл, алхалтын тоог ч нарийвчлан заана.

“Apple Watch Series 7”

Apple Watch Series 7 GPS

  • Худалдаанд гарсан: 2021 оны аравдугаар сарын 15
  • Жин: 50 гр, 7 мм зузаан
  • Дэлгэц: 1.9 инч
  • Цэнэгээ 18 цаг барина.

“Iphone”, “Mac”-ийн хэрэглэгчид сонговол тохиромжтой. Ухаалаг цагаараа зурвас илгээж болох ч энэ функц нь хэрэглэгчдэд ашиглахад хүндрэлтэй байгаа аж. Өмнөх загваруудаас илүү том дэлгэцтэй ч, дөрвөлжин хэлбэр нь бугуйнд тийм ч эвтэйхэн биш аж. Гэсэн ч шилдэг хэвээр буй. Эл цаг нь резинэн, зангуутай түгжээтэй, титан, савхи, хөнгөн цагаан зэрэг оосрын олон сонголттой нь түүний давуу тал юм.

“Razer x Fossil Gen 6”

razer-x-fossil-gen-6-smartwatch

  • Худалдаанд гарсан: 2021 оны нэгдүгээр сарын 10
  • Жин: 50 гр, 2 мм зузаан
  • Дэлгэц: 1.28 инч
  • Цэнэгээ хоёр өдөр барьдаг.

Цөөн тоогоор үйлдвэрлэсэн, тусгай загвар нь зүүхэд эвтэйхэн, хар, ногоон өнгийн хоёр оосортой. Функцийн хувьд бусад брэндийн цагнуудаас онцгойрох зүйлгүй ч өнгө, загвараараа ялгардаг.

“Samsung Galaxy Watch 4”

samsung smart watch

  • Худалдаанд гарсан: 2021 оны наймдугаар сарын 27
  • Жин: 30 гр, 88 мм зузаан
  • Дэлгэц: 1.4 инч
  • Цэнэгээ 40 цаг барьдаг.

“Samsung” брэндийн ухаалаг цаг нь “Google wear OS 3”-тэй зохицдог. Энэхүү жагсаалтад дурдсан цагнуудаас хамгийн их багтаамжтай нь юм. Дэлгэцний мэдрэгч маш сайн. “Galaxy Watch 4” хэрэглээг илүү энгийн, ойлгомжтой болгожээ. Зүрхний хэмнэл болон дасгалын мэдрэгч, шатааж буй калорийн хэмжилт нь тийм ч нарийвчлалтай биш. Энэ загвар нь биеийн өөхлөлтийн хэмжээ, булчингийн массыг хэмждэгээрээ давуу талтай. Үүгээр ч зогсохгүй хурхиралтын давтамжийг тодорхойлдог.

“Fitbit Sense”

fitbit sense smart watch

  • Худалдаанд гарсан: 2021 оны аравдугаар сарын 15
  • Жин: 45.9 гр, 12.35 мм зузаан
  • Дэлгэц: 1.58 инч
  • Зургаан өдөр цэнэгээ барьдаг

Хэрвээ та энгийн, боломжийн үнэтэй ухаалаг цаг авахыг хүсвэл “Fitbit”-ийг сонгоорой. Утсанд ирсэн мэдэгдэл, зурвасыг мэдэгддэг нь давуу.

Эх сурвалж: Youtube, Gsmarena.com

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол