Сэтгэлээр унасан бол шууд гараад алх

| Нийтэлсэн Apr 7, 17:05 | Эрүүл мэнд

Үзсэн : 292

Алхах нь эрүүл мэндэд тустай. Хэтэвчинд ээлтэй энэ дадал илүүдэл өөх тосыг шатааж, цусны эргэлтийг сайжруулна. Мөн алхахад сэтгэл санааг сэргээх даавар илүү ялгардгийг судлаачид тогтоожээ.

Алхахын ач тус:

  • Чихэрлэг зүйл идэх дуршлыг багасгана

Ердөө 15 минут алхахад шоколад идэх дур хүслийг дарж байгааг АНУ-ын Эксетерийн их сургуулиас хийсэн судалгаа харуулжээ. Үүнээс тогтмол алхдаг хүмүүс амттан идэх дуршил багатай байдаг гэсэн дүгнэлт хийсэн байна.

  • Хөхний хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулна

Америкийн Хавдрын нийгэмлэгийн судалгаанаас харахад долоо хоногт олон цагаар алхдаг эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл ердийн эмэгтэйчүүдийнхээс 14 хувиар доогуур байгааг тогтоожээ.

  • Үе мөчний өвдөлтийг намдаана

Алхах нь үе мөчний өвчин үүсгэхээс сэргийлж, үрэвслээс үүдэлтэй өвдөлтийг бууруулдаг аж.

  • Дархлаа дэмжинэ

Өдөр бүр багадаа 20 минут алхагч бараг алхдаггүй хүмүүстэй харьцуулахад аливаа өвчнөөр өвдөх магадлал 43 хувиар буурдгийг 1000 гаруй оролцогчийг хамруулсан судалгаа нотолжээ.

Алхахдаа нэг дор их хугацаагаар бус, бага багаар эхлүүлээрэй. Хөгжим, подкаст, аудио ном сонсонгоо үр бүтээлтэй алхаж, эрүүл мэнддээ бодит хувь нэмэр оруулж яагаад болохгүй гэж.

Алхалтыг улам үр дүнтэй болгохын тулд:

  • Газар ширтэхгүй, толгойгоо эгцэлнэ
  • Хүзүү, мөр, нуруугаа сул байлгана
  • Тохойгоо үл ялиг нугалан, гараа чөлөөтэй хөдөлгөөрэй
  • Гэдсээ бага зэрэг татан, нуруугаа цэх байлгана
  • Өсгийнөөсөө эхэлж гишгэнэ
  •  

Эх сурвалж: Health.harvard.edu, Mayoclinic.org

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол