01,Oct 2023
| Нийтэлсэн May 2, 16:04 | ЭНТЕРТАЙНМЕНТ
Зохиолч Тодко Самсоны ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн “Сүрэг” уран сайхны киног нээснээс хойш хамгийн олон үзэлттэй уран бүтээлээр тодроод буй. “Тэнгис” кинотеатрт гэхэд л нэг удаад 1100-гаас олон хүн үзсэн нь Монголын кино урлагийн түүхэнд гарсан дээд амжилт болжээ. Тэгвэл уг киног сонсголын бэрхшээлтэй үзэгчдэд хадмалтайгаар гаргах болсноос гадна үнэ төлбөргүй үзүүлэх гэнэ.
Энэ талаар зохиолч Тодко Самсон цахим хуудсаараа дамжуулан “Ерөнхий найруулагч Bazaar Ot-тай ярилцаад эл шийдвэрт хүрлээ. "Сүрэг" киног титертэй болгож, сонсголын бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх болсон” гэв.
Өнгөрсөн сарын 20-нд нээлтээ хийсэн тус кинонд монголчуудын “мэдэх эрхгүй түүх”-ийг харуулсан гэдгээрээ онцлог. Гол агуулга нь хэлмэгдүүлэлтийн эхэн үеийн он цагийг нэгэн бүсгүйн амьдралаар өгүүлдэг. Киног дэлгэцэнд толилуулснаас хойш зохиогч хэд хэдэн удаа “Номтой үзвэр” арга хэмжээг зохион байгуулж, хос тасалбар авсан хүмүүст өөрийн цуврал таван бүтээлээс нэгийг нь сонгох эрх бэлэглэсэн юм. Мөн тэргэнцэртэй иргэдэд үнэ төлбөргүй үзүүлсэн нь олны хайр, талархлыг хүлээгээд байгаа билээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ