Сүрьеэгийн нян бөөр, нуруу, тархийг ч гэмтээх аюултай

| Нийтэлсэн Mar 23, 4:04 | Эрүүл мэнд

Үзсэн : 374

Амьсгалын дээд замаар халдварладаг Mycobacterium tuberculosis хэмээх сүрьеэгийн нян нь уушги төдийгүй бөөр, нуруу, тархийг ч гэмтээх аюултай аж. Хэрэв эмчилгээ хийлгэхгүй бол үхэлд хүргэх ч эмчийн зааврын дагуу тууштай эмчлүүлбэл бүрэн эдгэрдэг.

Бараг хүн бүр сүрьеэгийн нян тээгч байдаг. Гэхдээ эрсдэлт хүчин зүйлд автсан 10 хувь нь л өвчилж, дархлаа сайтай 90 хувь нь далд хэлбэрийн тээгч болсоор байдаг аж.

Сүрьеэгийн эрсдэлт хүчин зүйлд тамхи татах, сүрьеэтэй хүнтэй нэг агаараар амьсгалах, чийг их, агаар муутай орчинд амьдрах, хоол, тэжээлийн дутагдалд орох, дархлаа сулрах зэрэг орно.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол