24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 21, 16:04 | Боловсрол
Монголын үндэсний музейнхэн “Ухаант Цэцэнхүүгийн музейн аялал” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлж байна. Тэд “Номт наран” сургуульд зочилж, гурван өдрийн турш үндэсний өв уламжлалаа сурталчилжээ. Энэ үеэр сурагчдаар үзмэрийн зориулалттай бэсрэг монгол гэр бариулж, түүний онцлог, эд хэрэгслийнх нь нэршил, барих арга техникийг тэдэнд таниулжээ. Мөн үндэсний уламжлалт тоглоом наадгай болон музейн боловсрол олгох хичээл заасан байна. Өсвөр насныханд үндэсний өв соёлоо таниулах тус хөтөлбөр цаашид бусад сургуулиудад “зочлох” аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ