08,Dec 2023
| Нийтэлсэн Apr 22, 18:06 | Кино, жүжиг
“Тэнгэр продакшн”, “Номадиа пикчерс”-ийн хамтын бүтээл “Хайрыг битгий гомдоо” олон ангит уран сайхны кино өнөөдрөөс IPTV дэлгэцнээ гарч эхлэх нь. Гавьяат жүжигчин И.Одончимэг найруулсан тус кинонд түүний охин Б.Сундари болон жүжигчин Т.Бархүү, Э.Урангоо, Ё.Алтангэрэл, З.Номундарь, Б.Одгэрэл, Э.Тодгэрэл нар тогложээ. Кинонд 10 настай Амина охины ээдрээт амьдрал, эцэг, эх, үрийн холбоо, гэр бүлийн үнэ цэн, хүүхдийн эрхийн талаар өгүүлэх аж. 16 ангитай эл киног Univision, LookTV, DDish-ийн кино сангаас үзээрэй. Мөн энэ сарын 29-нөөс TV8 телевизээр гарах юм байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ