24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 18, 18:06 | Байгаль орчин
Торонтогийн амьтны хүрээлэнд амьдардаг, нэн ховордсон амьтан Суматрагийн орангутан саяхан эр монш төрүүлжээ. Сэкали нэртэй эл орангутан өдгөө 29 настай аж. Энэ нь түүний 16 жилийн дараа төрүүлсэн хоёр дахь төл гэнэ. Сэкали моншоо төрөнгүүт элгэндээ тэврээд, хөхүүлж буйг нь амьтны хүрээлэнгийн ажилтнууд өхөөрдөн, дүрс бичлэг хийжээ.
Индонезийн Суматра аралд амьдардаг эл сармагчин 15 мянга хүрэхгүй тоотой үлдсэн тул 2017 онд нэн ховор амьтны жагсаалтад оруулсан байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ