Шүлхийгээс сэргийлж, малаа яаралтай дархлаажуулна гэв

| Нийтэлсэн Apr 12, 11:11 | НИЙГЭМ

Үзсэн : 398

малаа

Манай улсын 20 аймгийн 226 сумд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин тархаад буй. Уг өвчнөөс сэргийлэх, халдварыг бууруулах зорилгоор УОК-ын тогтоолоор малд яаралтай дархлаажуулалт хийх нэг сарын аян зарлах болжээ. Аяныг энэ сарын 18-наас орон даяар эхлүүлж, вакцинжуулахаас гадна үхсэн малын сэг, зэмийг устган, хашаа хороог цэвэрлэж, халдваргүйжүүлэх зэрэг ажил зохион байгуулах гэнэ.

Одоогоор улсын хэмжээнд 352 741 толгой мал шүлхийгээр өвчилжээ. Үүнээс 325 108 нь эдгэрч, 27 618 мал тусгаарлалтад байгаа аж.

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол