24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 29, 18:06 | ЭНЭ ӨДӨР
- 1759 оны энэ өдөр Дорнын шавар эдлэлийн технологийг үндэслэгч Жосиая Уеджвүүд шаазан ваарны үйлдвэрээ байгуулжээ.
- 1786 оны энэ өдөр Австрийн Вена хотод хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцарт "Фигарогийн хурим" дууриа анх удаа толилуулав.
- 1840 оны энэ өдөр Англи улсад анхны шуудангийн маркыг ашиглажээ.
- 1884 оны энэ өдөр АНУ-ын Конгрессын шийдвэрээр ажлын найман цагт шилжив.
- 1956 оны энэ өдөр АНУ-ын эрдэмтэн Йонас Салкын нээсэн полио вакциныг өвчтөнд хэрэглэж эхэлжээ.
- 1978 оны энэ өдөр Японы аялагч Уемура Наоми нохой чаргаар Хойд туйлд хүрэв. Тэрбээр ганцаараа хойд туйлд хүрсэн дэлхийн анхны хүн болсон аж.
- 1994 оны энэ өдөр "Формула 1"-ийн гурван удаагийн аварга Бразилийн нисгэгч Эйртон Сенна Сан Мариногийн гран при тэмцээний үеэр осолдон, амиа алджээ.
- 1999 оны энэ өдөр АНУ-ын "Nickelodeon" сувгаар "Sponge Bob" хүүхэлдэйн кино цацагдаж эхэлжээ.
- 2004 оны энэ өдөр Кипр, Чех, Эстони, Унгар, Латви, Литви, Мальта, Польш, Словак, Словени улсад Европын холбоонд нэгэн зэрэг элсэв.
- 2009 оны энэ өдөр Швед улс ижил хүйстний гэрлэлтийг хуульчилжээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ