“Spirit of gobi” наадмын сонгон шалгаруулалт зарлав

| Нийтэлсэн Apr 7, 11:11 | Дуу хөгжим

Үзсэн : 394 1

Ayurzana-Ochirbold-Art-Installation-degree_2-1024x683

“Spirit of gobi” контемпорари урлаг болон электрон хөгжмийн наадам энэ жил Дундговь аймгийн Цагаан суварга байгалийн үзэсгэлэнт цогцолбор газарт гурав дахь жилдээ болох аж. Энэ удаагийн наадмыг “Уяхан замбуу тивийн нар” сэдвийн хүрээнд контемпорари урлагийн бүх төрөл, уран бүтээлчдийг хамруулан зохион байгуулах юм байна. Наадамд оролцох контемпорари урлагийн бүтээл болон электрон хөгжимчдийн сонгон шалгаруулалт зарлажээ. Урлагийн бүтээлийг хэлбэр, хөдөлгөөн, орон зайн бүтээл, дуу авиа, үйлдлийн урлаг, медиа арт төрлөөр шалгаруулах гэнэ. Харин хөгжимчид товч намтараа info@spiritofgobi.com хаягаар ирэх сарын 1-ний дотор илгээх аж.

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол