“Sony” корпорац “Epic games”-д нэг тэрбум долларын хөрөнгө орууллаа

| Нийтэлсэн Apr 12, 9:09 | Технологи

Үзсэн : 297

Sony-is-investing-a-huge-amount-of-money-in-Epic

Дэлхийн томоохон тоглоом хөгжүүлэгч байгууллага “Epic games” өөрсдийн metaverse технологийг хөгжүүлэх зорилгоор хоёр тэрбум ам.долларын санхүүжилт авна хэмээн мэдээлсэн. Тэгвэл уг санхүүжилтийн талыг нь Японы алдарт “Sony” корпорац гаргах болжээ.

Үүний талаар “Sony”-гийн гүйцэтгэх захирал Кеничиро Ёошида “Бүтээлч, энтертайнмент компанийн хувьд metaverse-ийн “талбарт” хүчээ нэмэхийн тулд “Epic games”-д хөрөнгө оруулж байгаадаа баяртай байна. Тэдний туршлага, бидний технологи нийлснээр дижитал технологийн салбарт илүү хурдацтай ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Бүтээлч, энтертайнмент компанийн хувьд metaverse-ийн “талбарт” хүчээ нэмэхийн тулд “Epic Games”-д хөрөнгө оруулж байгаадаа баяртай байна. Тэдний туршлага, бидний технологи нийлснээр дижитал технологийн салбарт илүү хурдацтай ажиллана гэдэгт итгэлтэй байна Кеничиро Ёошида

Харин үлдсэн нэг тэрбум ам.долларын санхүүжилтийг Америкд төвтэй хөрөнгө оруулалтын томооохон компани “Kirkbi” өгөх болжээ. Уг компани нь “The Lego group”-ийн ихэнх хувийг эзэмшдэг юм.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол