Сонсголыг бүрэн сэргээх боломж бүрдлээ

| Нийтэлсэн Apr 14, 16:04 | Эрүүл мэнд

Үзсэн : 400

Hearing-loss-drug-fx-322

АНУ-ын “Frequency therapeutics” биотехнологийн компани сонсголоо бүрэн алдсан хүмүүсийн амьдралыг өөрчлөх нээлт хийжээ.

Энэ нь сонсголын аппарат биш, суулгац ч бус, харин хүмүүсийн сонсголыг сэргээх үйлчилгээтэй эм юм байна. Уг эм дотоод чихний үүдэл эсийг нөхөн, төлжүүлснээр сонсгол сэргээх боломжтой гэж үзжээ.

Туршилтад оролцсон хүмүүсийн зарим нь 30 жилийн турш сонсголгүй байсан хэрнээ уг эмчилгээний дараа хөл хөдөлгөөн ихтэй ресторанд ч хүний яриаг тод сонсох болсон гэнэ.

Эмчилгээг ганцхан тун тарилгаар хийх бөгөөд 200 гаруй хүнийг хамруулсан эмнэл зүйн дөрвөн туршилтаас гуравт нь ийнхүү өндөр үр дүн үзүүлжээ.

Эх сурвалж: Iflscience.com

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол