Сонгодог урлагтай долоо хоног болох нь

| Нийтэлсэн Apr 5, 11:11 | Дуу хөгжим

Үзсэн : 374

277769986_3197620993819208_2833244621175496408_n (2)

Нийслэлд энэ долоо хоногт сонгодог урлагийн болон нийтийн дууны хэд хэдэн тоглолт болох юм байна. Тухайлбал:

-Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа ирэх амралтын өдрүүдэд  “Modern and musical night” сонгодог урлагийн тоглолт болох аж. Тоглолтын эхний хэсэгт модерн балет толилуулах бол дараа нь сонгодог мюзикл тоглоно.

-Улсын филармонийн симфони найрал хөгжим үүсэж хөгжсөний 65 жилийн ойд зориулсан “Сонгодог үдэш” тоглолтыг баасан гарагт толилуулна. Тоглолтын удирдаачаар Б.Батбаатар ажиллаж, гоцлол хөгжимчин нь төгөлдөр хуурч А.Энх-Амгалан байх аж. Тэд Галина Уствольскаягийн төгөлдөр хуурын концерт, Ж.Бизегийн “Кармен” дуурийн чуулбар хөгжим зэрэг бүтээл сонордуулах гэнэ.

-Туркийн Анкарагийн Хөгжим, дүрслэх урлагийн их сургуулийн хөгжимчид “Туркийн ардын хөгжмийн мастерууд Монголд” тоглолтоо “Улаанбаатар театр”-т ирэх бямба, нямд хийхээр зарлажээ. Уран бүтээлчид үндэснийхээ саз хөгжмийн зэмсгээр ардын уран бүтээлүүдээ толилуулах гэнэ.

-Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын ерөнхий бүжиг дэглээч, дэд хурандаа А.Гансэлэм “Халдашгүй эх орон” тоглолтоо Соёлын төв өргөөнд ирэх бямба гарагт тоглох юм байна.  

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол