30,Sep 2023
| Нийтэлсэн Apr 13, 10:10 | Урлаг
Соёлын яамнаас соёл, урлагийг хөгжүүлэх, соёлын өвийг бүртгэх, судлах, түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн уран бүтээлийг дэмжих зорилгоор энэ онд дараах долоон төрлийн төслийг сонгон шалгаруулж, Соёл урлагийг дэмжих сангаас санхүүжилт олгох аж. Үүнд:
-Хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг олгох уран бүтээл туурвих, соёл урлагийн үйл ажиллагаа зохион байгуулах төсөл
-Соёлын өвийг хадгалж хамгаалах, сурталчилах, мэдээллийн нэгдсэн сан байгуулж, баяжуулах төсөл
-Урлаг, утга зохиолын шинэ бүтээл туурвих, олны хүртээл болгох төсөл
-Үндэсний уламжлалт болон сонгодог урлагийн бүтээл туурвих төсөл
-Соёлын өв, үндэсний урлагийг гадаад, дотоодод сурталчилах ном хэвлүүлэх, дуу авианы бичлэг хийх, мэргэжлийн сонин, сэтгүүл хэвлүүлэхэд дэмжих төсөл
-Соёл, урлагийн тоглолт хийх, түүх, соёлын дурсгалт зүйл, уран бүтээлийн үзэсгэлэнг гадаад болон дотоодод зохион байгуулах төсөл
-Монгол судлаачдыг бэлтгэх, монгол судлаач, эрдэмтдийн шилдэг бүтээлийг шалгаруулж, хэвлүүлэх, сурталчилахад дэмжих төсөл багтжээ.
Шалгарсан хувь хүний төсөлд 30, хуулийн этгээдэд 80 сая хүртэлх төгрөгийн санхүүжилт олгох юм байна. Харин тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл худалдан авах, зохиогчийн эрхийн зөрчилтэй, тус сангаас өмнө нь дэмжлэг авсан төслүүдэд санхүүжилт олгохгүй гэнэ. Төслийн материалыг энэ сарын 18-наас ирэх сарын 6 хүртэл Соёлын яамны цахим хуудсаар хүлээж авах аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ