25,Mar 2023
| Нийтэлсэн Mar 12, 6:06 | СПОРТ
Монгол улсын тамирчин ОУХМ Б.Нарантуяа Катарын Доха хотод зохиогдсон сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шилдэг наймд шалгарсан. Мөн тэрбээр Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медалийн болзол хангажээ.
Энэхүү амжилт нь түүний хувьд олон улсын тэмцээнээс биллиардын спортоор авсан гурав дахь медаль юм. Тэрбээр 2017 TAIPEI 29th SUMMER UNIVERSIADE , 2022 QATAR “Asian snooker championship” зэрэг тэмцээнд оролцон мөн хүрэл медаль хүртэж байсан билээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ