Snoop Dogg, BTS-тэй хамтарна

| Нийтэлсэн Mar 30, 17:05 | Дуу хөгжим

Үзсэн : 248

BTS-Snoop-dogg-collab-FI

Рэппер Snoop Dogg саяхан болсон “American song contest”-д оролцох үеэрээ Өмнөд Солонгосын BTS хамтлагтай хамтран уран бүтээл гаргах гэж буйгаа мэдээлжээ. Тэрбээр өнгөрөгч нэгдүгээр сард “Mogul Talk” подкастын ярилцлагын үеэр BTS-ээс хамтран ажиллах санал хүлээн авсан талаараа дурдсан юм.

Snoop Dogg хамтарсан уран бүтээл хийх тухайгаа “Би сайн хөгжим хийдэг. Тэд ч бас сайн. Үүний дараа бидний ертөнц нэг болно” хэмээжээ. Мөн тэрбээр BTS-ыг дэлхийн хэмжээний хамтлаг гэдгийг өмнө нь мэддэггүй байсан ч k-поп урлагт эртнээс хувь нэмрээ оруулж байснаа онцолжээ.

Ташрамд дурдахад, BTS хамтлагийнхан Лас Вегаст тоглолтоо хийхээр АНУ-ыг зорьжээ. Түүнчлэн тэд удахгүй болох Гремми наадамд оролцох юм.  

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол