“Snapchat” дохионы хэл таних систем нэмлээ

| Нийтэлсэн Apr 8, 11:11 | НИЙГЭМ

Үзсэн : 310

Залуусын өргөн хэрэглэдэг аппликейшн “Snapchat” гар утасны камераар дамжуулан дохионы хэл таньдаг системээ танилцууллаа. Энэ нь одоогийн байдлаар зөвхөн Америкийн дохионы хэлийг таньж байгаа аж. Ингэснээр сонсголын бэрхшээлтэй хүмүүст нийгмийн харилцаанд илүү идэвхтэй оролцох боломж нээж өгч буй билээ. Уг төсөл нь хүний эрхийн идэвхтнүүдээс ихээхэн сайшаал хүртээд байна.

“Snapchat” нь ижил төрлийн аппликейшнүүд дундаа шинийг санаачилдгаараа алдартай. Тэдний анх санаачилсан “Story”, “Filter” зэрэг нэмэлт цэснээс санаа аван бусад сошиал медиа хэрэгсэл өөрсдийн ижил төрлийн нэмэлтүүдийг хөгжүүлж байв.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол