10,Jun 2023
| Нийтэлсэн Apr 18, 16:04 | Аялал жуулчлал
Нийслэлийн аялал жуулчлалын газраас зохион байгуулдаг “Сити тур” хотын аялал аялагчдаа хүлээн авч эхэлжээ. Хотын түүх, соёлын дурсгалт газар, барилга байгууламжуудтай танилцаж, анги, хамт олноороо чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүсвэл тус аялалд нэгдээрэй. “Сити тур” нь 45 хүний суудалтай автобусаар мэргэжлийн хөтөч, тайлбарлагчтайгаар аялагчдын хүссэн маршрутаар нийслэл болон хот орчимд үйлчилдэг аж. Тодруулбал, бага насныхан болон сурагчид музей үзэх, амьтны зоо паркт зочлох, од харах, цэцэг, шувуу ажиглах, Хүүхдийн урлан бүтээх төв, Хүүхдийн ордон зэрэг газраар танин мэдэхүйн аялал хийх боломжтой. Оюутнууд спорт, морин аялал зэрэгт хамрагдаж болно. Ахмадууд, байгууллага хамт олонд зориулсан аялал ч бий гэнэ.
Мөн Хустайн байгалийн цогцолбор газар, Аглаг бүтээлийн хийд, Манзуширын хийд, Чингисийн морьт хөшөө цогцолбор зэрэг хот орчмын газруудаар аялуулдаг юм байна. Аяллын үнэ нь маршрутаас шалтгаалж өөр өөр байдаг аж. “Сити тур”-ын эхний аялал ирэх бямба гарагт замд гарах юм байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ