01,Oct 2023
| Нийтэлсэн Apr 8, 12:12 | Дуу хөгжим
Өмнөд Африкийн хөгжим зохиогч Нкосинади Мафумуло буюу Black Coffee хүсэн хүлээсэн шагналынхаа эзэн болжээ. Тэрбээр Грэммигийн “Шилдэг электроник хөгжим” төрөлд ялагч болсон байна. Энэ нь түүхэнд анх удаагаа Африк тивийн төлөөлөл энэхүү шагналыг авсан тохиолдол болжээ. Өмнөх төлөөллүүд нь “Дэлхийн хөгжим” төрөлд ялагч болж байсан аж.
Өдгөө 46 настай тэрбээр далайн эргийн хот болох Дурбанд төрж, найман настайдаа Зүүн Кэйпд эмээ дээрээ, үхэр хариулж өсжээ. Үеэлтэйгээ хөгжим зохион бүтээх ажилд нь тусалж эхэлснээр түүний урлагийн замнал эхэлж байж. Гэвч 14 настайдаа Нэлсон Мандэлагийн шоронгоос суллагдсаныг “тэмдэглэж” байхдаа зам, тээврийн осолд орж, зүүн гараа алдсан юм. Гэхдээ энэ нь түүнийг хөгжимчин болох мөрөөдлөө хаяхад хүргээгүй аж.
Black Coffee-гийн африк маягийн аялгуу нь 2000 он хүртэл түүнийг алдар нэрд гаргажээ. Түүнчлэн Европ дахь урлагийн замнал нь ч өсөж, дэлхийн шилдэг хөгжмийн фестивалиуд болох “Ibiza” болон “Coachella”-д уран бүтээллээ толилуулаад байна.
Түүний бодлоор хамгийн шилдэг хөгжимчид Африкд л байдаг аж. Тэрбээр шагнал гардуулах ёслолын үеэр
“Энэ шагналыг би биш, харин Өмнөд Африкийн уран бүтээлчид авч байгаа гэсэн үг. Удахгүй тэд ч энд зогсох болно. Миний хөгжим зохиодгийн гол шалтгаан бол улсынхаа нэрийг өндөрт өргөх, зөвхөн Дэлхийн хөгжим биш, бусад төрөлд ч амжилт гаргаж болдгийг харуулах. Би үүний төлөө маш их хөдөлмөрлөсөн" DJ Black Coffee
гэлээ
Түүний уран бүтээллээс толилуулья:
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ
Zochin - [66.181.161.47]
1 жилийн өмнө
Niice
Хариулах