Шилдэг гарааны бизнест 20 сая төгрөгийн дэмжлэг олгоно

| Нийтэлсэн Apr 4, 15:03 | Эдийн засаг

Үзсэн : 357

277172892_350694007085652_2822181648036387699_n

Шинэ технологи, инновац бүхий гарааны бизнес эрхэлж буй залуучуудын бизнесийг олон нийтэд таниулж, санхүүжилт олгон, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас шилдэг гарааны бизнест санхүүжилт олгох уралдаан зарлалаа. Уралдаанд 15-34 насны залуучууд шинэлэг санаа, шинэ бизнесээрээ өрсөлдөж, эргэн төлөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэг авах боломжтой аж. Оролцогчдыг энэ сарын 17 хүртэл бүртгэж, онлайн сургалтад хамруулан, хоёр үе шаттай шалгаруулалт явуулсны эцэст ирэх сарын 5-нд ялагчийг зарлах юм байна. Тэргүүн байрт шалгарсан хувь хүн, багт 20 сая төгрөгийн шагнал олгох бол удаах байруудад 17, 15 сая төгрөг гардуулна. Мөн шилдэг баг JCI байгууллагын Ази, Номхон далайн бүсийн чуулганы хүрээнд ирэх сард зохион байгуулах “Creative young entrepreneur” уралдаанд улсаа төлөөлөн оролцох гэнэ.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол