“Shazam”-ыг татаж авахгүйгээр дуу таниулж болно

| Нийтэлсэн Mar 28, 14:02 | ШИНЖЛЭХ УХААН

Үзсэн : 379

“Shazam” нь гар утсаараа дуу таниулах программ юм. Таалагдсан дууныхаа нэрийг мэдэхгүй байвал утсаараа “таниулахад” л нэр усыг нь хэлээд өгнө. Үүний сүүлд шинэчлэгдсэн хувилбар нь утсандаа суулгах ч хэрэггүй болсон гэнэ.

Хаана нэгтээ аятайхан дуу уянгалахтай таарвал “Shazam” программ нэр хаягийг нь төвөггүйхэн илрүүлээд өгнө. Бүр утасныхаа түгжээг тайлах ч хэрэггүй аж. Түүгээр чихэвчээр сонсож буй дууг ч таниулж болох гэнэ. Хэрэв та iOS 14.2 буюу түүнээс хойших системийг шинэчлэн татсан (update) утас барьдаг бол дараах алхамуудыг хийгээрэй.

  1. “Control center” (удирдлагын төв) таны түгжээтэй дэлгэц дээр ил буй, эсэхийг шалгаарай.
  2. “Settings” - нүүрний ID танигч, нууц код, “Touch ID” гэсэн дарааллаар орно.
  3. "Түгжигдсэн үед хандахыг зөвшөөрөх" руу доош гүйлгэн, хяналтын төв асаалттай байгаа, эсэхийг шалгана уу.

shazam guide 1 jshazam guide 2 j

4. Дараа нь “Shazam”-ыг “Control center”-т нэмнэ:

5. “Settings” - “Control center” дарааллаар орно.

6. “More Controls” – “Music Recognition” буюу “хөгжим таних” товчны хажууд байгаа ногоон нэмэх дүрс дээр товшоод, үүнийгээ дээрх “Included Controls” жагсаалтад нэмнэ.

shazam guide 3 jshazam guide 4 j

“Control center” дэх байрлалыг нь жагсаалтаас дээш, доош хөдөлгөж өөрчилж болно. Ингэхдээ дүрсний баруун талд байгаа гурван зураасыг товшоод удаан дарна.

Түгжигдсэн дэлгэцээсээ хандахдаа “Face ID”-тай утсан дээр дэлгэцийн дээд талаас доош, “Touch ID”-тай утсан дээр доороос дээш гүйлгэнэ үү. “Shazam” дүрс дээр товшиход сонсогдож байгаа дууг танин, гэрэл асна. Хэдхэн хормын дараа дууны нэр мэдэгдлийн хэсэгт орно.

Эх сурвалж: Theverge.com

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол