08,Dec 2023
| Нийтэлсэн Mar 29, 12:12 | ДЭЛХИЙ
БНХАУ-ын Засгийн газраас "Ковид 19" вирусийн тархалт огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор бизнес, санхүүгийн төв хот болох Шанхайд хоёр үе шаттайгаар, есөн өдрийн хатуу хөл хорио тогтоожээ. Өчигдрөөс эхэлсэн хөл хориог урьд өмнөхөөс илүү чангатгаж, аюулын нөхцөл байдлыг улаан хүрнээр тэмдэглэсэн байна.
Ингэхдээ Пудон дүүргээс эхлэн Шанхай хотоор дайран өнгөрдөг Хуанпу голын зүүн хэсгийн оршин суугчдыг баасан гариг хүртэл хориод, бямбаас голын баруун хэсэгт байрлах хотын төв хэсгийг хамруулах аж.
"Ковид 19" вирусийн омикрон хувилбар дэгдээд удаагүй ч тархалт нь хурдтай тул эдийн засагт аюул учруулах нэг шалтгаан болно гэж үзжээ. Иймд 25 сая хүн амтай, эдийн засгийн гол цөм Шанхай хотод хөл хорио тогтоож байгаа тухай мэдээллээ. Мөн омикроны тархалт хурдан байгаа нь өвчнийг дарахад хүндрэл учруулж буй аж.
Өнгөрсөн долоо хоногт Хятадын Үндэсний эрүүл мэндийн комиссоос олон нийтийн шинжилгээний хамрах хүрээг нарийсгаж, орон нутгийн захиргаа тус бүрд 24 цагийн дотор шинжилгээ авч дуусгах удирдамж гаргажээ. Энэ сарын эхээр БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин "Цар тахлын өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналт тавих" амлалт өгсний дараа эдийн засаг, нийгмийн хөгжилд учирч буй хохирлыг багасгах талаар ийнхүү мэдэгдэл хийсэн аж.
Эх сурвалж: Aljazeera
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ