24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 8, 9:09 | СПОРТ
Өдгөө 40 настай АНУ-ын газрын теннисний од Сэрэна Уилламс "Уимблдон" их дуулга тэмцээнд оролцоно гэдгээ мэдэгдэв. Түүний хувьд өнгөрсөн жилийн зургадугаар сараас хойш ямар нэгэн тэмцээнд оролцоогүй байсан юм.
Их дуулгын 23 удаагийн аварга бүсгүй өчигдөр өөрийн инстаграмдаа Америкийн хөлбөмбөгийн "Green Bay Packers" багийн хагас хамгаалагч Аарон Рожерсийн хамтаар авхуулсан зургаараа стори оруулахдаа "Бид миний дахин талбайд гарах болсон талаар ярилцаж байна. Тэр намайг "Уимблдон"-д оролцоход хурцалсан. Хүлээж тэсэхгүй нь ээ" хэмээжээ.
Сэрэна хэрэв энэ удаагийн "Уимблдон"-ы тэмцээнд түрүүлбэл их дуулгад хамгийн олон манлайлсан амжилттай Австралийн домогт Маргерэт Коурттай эн зэрэгцэх юм.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ