08,Dec 2023
| Нийтэлсэн Apr 18, 18:06 | ШИНЖЛЭХ УХААН
Барууны, тэр дундаа Скандиновын хойгийн орнуудад шаргал үстэй, цэнхэр нүдтэй хүүхэд төрөх нь түгээмэл. Үүний шалтгааныг генетикчид судалжээ. Хүний үс, арьс, нүдний өнгийг меланин гэдэг пигмент тодорхойлдог аж. Меланин нь меланоцит хэмээх эсүүдэд үүсдэг. Хэрэв хүний меланоцит эсэд их хэмжээний меланин үүссэн бол арьс, үс, нүдний өнгө бараан байх магадлал өндөр гэнэ. Харин эсрэгээрээ меланоцит эс дэх меланиний хэмжээ хангалттай бус бол арьс, үс, нүд илүү цайвар өнгөтэй болдог юм байна. Тодруулбал, дээрх газар нутгийн хүмүүсийн генд меланиний хэмжээ маш бага учраас хүүхэд нь ихэвчлэн цэнхэр нүдтэй төрдөг ажээ.
Хар арьстай ч цэнхэр нүдтэй байж яагаад болохгүй гэж
Шаргал үстэй л бол цэнхэр нүдтэй гэсэн ойлголт нийтлэг. Энэ нь ч үнэн юм байна. Нүдний өнгө үснийхтэй холбоо хамааралтай болохыг эрдэмтэд олж тогтоожээ. Тодруулбал, эдгээр шинж чанарын шалтгаан нь үс, нүдний өнгийг "хариуцдаг" генүүд ижил хромосом дээр оршдогтой холбоотой. Өөрөөр хэлбэл, генүүд хоорондоо ойрхон байрлавал шинж тэмдгүүд нь уялдаатай хослол үүсдэг аж. Харин хар арьс ба цэнхэр нүдний хослол маш ховор тохиолдол гэнэ. Энэ нь хар арьстнуудын эртний өвөг дээдсийн гений мутацтай холбоотой бөгөөд багахан хэсэг нь нүдний альбинизм гэх мэт эрүүл мэндийн байдлаас нь болдог аж.
Эх сурвалж: thetech-org, vspdirect.com
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ