08,Dec 2023
| Нийтэлсэн May 3, 15:03 | ДЭЛХИЙ
АНУ-ын “Orbital assembly” компанийн 2019 оноос хэрэгжүүлж буй төсөл бол сансар огторгуйн аялал юм. Үүний хүрээнд тэд сансар огторгуйн хоёр буудлыг олон улсын сансрын станцад барихаар төлөвлөж байгаа юм. Гурван жилийн дараа “Pioneer” сансрын станцад 28 хүний багтаамжтай анхны зочид буудал үйлчлүүлэгчдээ хүлээн авахад бэлэн болно. Харин 2027 онд 400 зочин угтах хүчин чадалтай “Voyager” сансрын станц ашиглалтад оруулах аж.
Сансрын аялал бидэнд ийнхүү ойртсон ч зочид буудалд хонох өртөг маш өндөр аж. Түүнчлэн татах хүчний асуудлыг хамгийн түрүүнд шийдэх хэрэгтэйг тус төслийг хэрэгжүүлэгч компанийхан хэлжээ. Төслийг санаачлагч Тим Алаторрэ “Олон хүнд сансар огторгуйн үүд хаалгыг нээлттэй болгож, тийш зорчих үнийг ч хүн бүрт боломжийн байхаар шийднэ” гэдгээ амлажээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ
changaz khan - [36.255.40.172]
3 сарын өмнө
this is very good news site. informative.
ХариулахKhan - [124.29.230.89]
6 сарын өмнө
beautiful
Хариулах