03,Oct 2023
| Нийтэлсэн Mar 22, 5:05 | ШИНЖЛЭХ УХААН
Египетийн пирамидын нууцыг эрдэмтэд олон жилийн турш судалсаар буй. Хамгийн том бөгөөд эртнийх нь болох "Гизагийн пирамид" доторх хоосон орон зай одоог хүртэл оньсого хэвээр байгаа.
Тус байгууламжийн дотор хоёр хөндий байх бөгөөд дээд хэсэгт байрладаг нь 30 метр урт, зургаан метр өндөртэй. Нөгөө нь пирамидын хойд талд байх бөгөөд харьцангуй жижиг гэнэ.
АНУ-н Үндэсний Ферми лабораторийн баг энэ хоосон зайд юу байгааг илрүүлэхээр дэвшилтэт технологийн тусламжтайгаар хайх гэнэ. Ингэхдээ дэлхийн агаар мандалд сансрын туяа тусах үед үүссэн энгийн бөөмсийг ашиглах аж. Эдгээр бөөмс нь электроноос хэдэн зуу дахин том юм.
Сансрын туяаны технологийг өмнө нь ашиглаж байсан ч эрдэмтэд илүү үр дүнд хүргэхийн тулд сайжруулсан хувилбараар нь энэ удаад дахин шинжлэхээр төлөвлөжээ
Эх сурвалж: Interestingengineering.com
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ