Салхи секундэд 24 метр хүртэл ширүүсэн, цас орж, шуурна

| Нийтэлсэн Mar 22, 2:02 | Байгаль орчин

Үзсэн : 358

olloo_mn_1522895037_shuurga-900x570

Цаг уур, орчны шинжилгээний газраас малчид, тээвэрчид, иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээллээр ихэнх нутгаар хүйтэрч, цасан шуургатай байх аж. Тодруулбал, 23-нд баруун, 24-нд төв, зүүн аймгуудын дийлэнх нутгаар цас орж, шууран, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхилж, мөн шороогоор шуурахыг анхаарууллаа.

Салхины хурд ойрын өдрүүдэд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, тэр дундаа нутгийн өмнөд хэсгээр 12-14 метр хүртэл ширүүсэж, шороон шуургатай гэнэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан, Тэс голын хөндийгөөр 26-31 градус, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Туул голын хөндийгөөр 16-21 градус хүйтэн байх нь ээ.

275204888_328083606024842_131803755666112250_n

25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, шуурна. Салхи эл хугацаанд секундэд 6-11 метр, 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд ихэнх нутгаар, 25-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч, ширүүсэх төлөвтэй. Зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, шороогоор шуурах тул иргэд, малчид анхаарал болгоомжтой байж, хол замд аль болох гарахгүй байхыг цаг уурчид анхааруулав.

Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй, цас орохгүй, өдөртөө 1-3 градус дулаан байна.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол